ЗИМО Дентал Клиник

Захирлын мэндчилгээ

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье! Мэндчилгээгээ инээмсэглэл гэсэн үгээр эхэлье гэж бодлоо. Учир нь инээмсэглэж байгаа хүн хамгийн аз жаргалтай гэрэл гэгээгээр дүүрэн харагддаг. Иймээс би хүн бүрийг эрүүл гоё шүдтэй сэтгэл дүүрэн байгаасай гэж хүсдэг. Шүд бол хүний хамгийн гоё гангараа хамгийн том “Гоёл” шүү гэж хэлмээр байна.

Мөн зөв хооллолт нь урт удаан эрүүл амьдралын  гол үндэс юм. Хооллолтын хамгийн анхны үйл явц бол зажлалт. Та бүрэн зажлалт хийснээр хоолныхоо амт шимийг бүрэн мэдэрч, хоолны шингэлт зөв явагдаж, өөрт хэрэгтэй эрдэс бодис витаминыг илүү ихээр авч эрүүл удаан амьдрах болно. Тиймээс та бүхэн 6 сар тутам шүдний эмчид үзүүлж ямар нэгэн өвчлөл байвал цаг алдалгүй эмчлэх хэрэгтэй.  Эмчилгээ хийлгээгүй тохиолдолд цаг хугацаа болон эмчилгээний их хэмжээний зардал мөн шүднээс их хэмжээний эд эс алдагдана. Амны хөндийд өвчилсөн шүд байх үед бусад шүдэнд халдвар дамжих,  мөн цоорлын бактери хоол хүнстэй хамт хоол боловсруулах эрхтэн систем рүү дамжин орж байдаг.

Хэрвээ танд алдагдсан шүд байгаа бол нэг талаараа байнга идэх буруу зажлалт хийх  гэх мэт үйлдлээс болоод таны нүүрний гадна төрхөнд хүртэл өөрчлөлт өгдөг.

Дээрх жишээнүүдээс харахад шүд нь маш чухал эрхтэн гэдгийг та бүхэн ойлгож байгаа байх.Тиймээс та бүхэн минь шүдээ өвчлөхөөр нь биш урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж байгаарай гэж хүсье.

Хүндэтгэсэн захирал Б.Анхбаяр

Бидний тухай

“Зимо Дентал Клиник” шүдний эмнэлэг нь 2017оны 9 сарын1нд үүсгэн байгуулагдсан.  2018 оны 1сараас эхлэн эмнэлгийн тусгай зөвшөөрлийн дагуу эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. Бид нийт эмчилгээ үйлчилгээндээ ямагт чанарыг эрхэмлэн, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг үргэлж нэгт тавин ажиллаж байна.

Алсын хараа: Бид үйл ажиллагааныхаа чиглэлийн хүрээнд эх орондоо төдийгүй азийн тэргүүлэх эмнэлгүүдийн нэг болно.

Эрхэм зорилго: “Зимо Дентал Клиник Монголиа” шүдний эмнэлэг нь шүд, эрүү нүүр, амны хөндийн нарийн мэргэжлийн эмчилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээг эмнэлгийн халдвар хамгааллын дэглэмийг өндөрт сахин монгол улс болон олон улсын чанарын жишиг стандартад нийцүүлэн үйлчлүүлэгч нэг бүрт хүргэж тэдний сэтгэл ханамжийг үргэлж нэгт тавин ажиллана.

Үнэт зүйл: Бидний үнэт зүйл бол чадварлаг, найрсаг,мэдрэмжтэй эвсэг хамт олон болон биднийг сонгон бидэнд итгэл хүлээлгэн үйлчлүүлж буй эрхэм үйлчлүүлэгчид маань билээ.

Чанарын бодлого: гоо заслын тусламж үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, Монгол улсын хууль тогтоомж, Олон улсын болон үндэсний стандартын шаардлага хангасан, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, чанарын баталгаатай эмчилгээ, үйлчилгээг эрхэмлэсэн өндөр ёс зүйтэй, мэргэжлийн чадварлаг хамт олон байна.

Байгууллагын үйл ажиллагааны чиглэл: “Зимо Дентал Клиник” шүдний эмнэлэг нь тусгай зөвшөөрлийн дагуу дараах чиглэлүүдээр иргэддээ үйлчилгээ үзүүлж байна. Үүнд:

  • Имплант буюу ясанд шүд суулгах
  • Hollywood smile, нүүрэвч (шаазан болон циркон) зэрэг шүдний гоо сайхны эмчилгээ,
  • Сүүн болон байнгын шүдний бүх төрлийн өвчний оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
  • Согог заслын эмчилгээ, авагддаг болон авагддаггүй ( бүрээс, гүүрэлсэн бүрээс ) хиймэл шүд
  • Шүдний гажиг заслын эмчилгээний бүх төрлийн авагддаг, авагддаггүй аппарат, зэмсгүүд болон орчин үеийн дэвшилтэд технологи бүхий авагддаг гажиг заслын аппаратыг мөн хийж байна
  • Амны хөндийн мэс ажилбарууд-Шүд авалт, лазер эмчилгээ, буйл тайрах

Ариутгал халдваргүйжүүлэлт

Манай хамт олон шүдний эмнэлгийн халдварын сэргийлэлт, хяналтын тогтолцоог Монгол улсын үндэсний стандартын шаардлагад бүрэн нийцүүлж олон улсын жишиг стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн мэргэжлийн, чадварлаг баг бүрдүүлэн ажиллаж байна.

Эмнэлгийн байгууллагад халдвараас сэргийлэх үйл ажиллагаа хамгийн чухал байдаг. Аливаа халдвар гарах, дамжих эрсдлээс урьдчилан сэргийлэх гэдэг нь хамгийн сайн хамгаалалт болдог. Тиймээс ч манай эмнэлгийн удирдлагын зүгээс “Шүдний эмнэлэгт халдварын эрсдэл өндөрт” тооцогддог материал хэрэгслийг үйлчлүүлэгч нэг бүрт, ирэлт бүр дээр нэг удаагаар хэрэглэх нөөц боломжоор бүрэн хангаж ажилладаг.

Манай эмч нар

Б.Анхбаяр

Эмч

Б.Айнур

Эмч

Б.Дуламжав

Эмч

М.Түмэнбаяр

Эмч

Ц.Ангараг

Эмч

“ЗИМО Дентал Клиник ” шүдний эмнэлэг

Хаяг: Хан-Уул дүүрэг 15-р хороо Наадам центр 2 давхарт Г-201
И-мэйл: zimodentalclinicmongolia@gmail.com
Утас: 7777 2266