Мэс засал

Агт араа

Агт арааг яагаад авах шаардлагатай  вэ?

Хүн төрөлхтөн хөгжихийн хэрээр амьдрах орчин болон идэж буй хоол хүнс нь өөрчлөгдөж хэт зөөлөн болж зажлах үйлийг бага хийж багаатай холбоотойгоор шүдний тоо цөөрч байна гэж судлаачид үзэж байна. Тиймээс агт арааны үүрэг үгүй болж багтах зайгүй болсноор шүдлэж чадахгүй болсон. Ийнхүү буйлнаас цухуйлгүй яс болон бусад буйлны эдээр хучигдан үлдсэн агт араа шүдийг “саатсан агт араа” гэж нэрлэдэг.

Агт араа шүд ургах нь ихэнхдээ тэсвэрлэхийн аргагүй өвдөлт, буйлны шүдний орчмын халдварын голомт, буйлны үрэвсэл ба шүдний цооролтой хавсран явагддаг. Эдгээр өвчин эмгэг ба хүндрэлүүдийн зарим нэг нь агт араа шүд шүдний эгнээний хамгийн хойно байрлах учир угаахад хүндрэлтэй асуудалтай холбоотой байх нь бий. Иймээс шүдний эмч нар агт араа шүдийг авахуулахыг зөвлөдөг.

Имплант

Шүдний имплант гэдэг нь унасан шүдний ёзоорыг орлон, эрүүний ясанд суулгадаг титанаар хийгдсэн, орчин үеийн авагддаггүй хиймэл шүдний тулгуур юм. Шүдний имплант нь таны өөрийн шүд мэт таатай мэдрэгдэж, жинхэнэ шүд мэт ашиглагддаг тул бусад төрлийн хиймэл шүдтэй харьцуулахад урт хугацаанд хамгийн тохиромжтой шийдэл юм.

Гэхдээ эхлээд эмч таны X-ray болон 3D рентген зураг авч шүд буйл болон ясны шимэгдэлтийг тодорхойлж имплант суулгах нь зөв эсэх талаар зөвлөгөө өгнө. Зарим үйлчлүүлэгчдийн яс болон буйлны эд эс хангалтгүй байдаг ба тийм тохиолдолд имплант биш бусад авагддаггүй шүдэлбэрийг зөвлөдөг.

Шүдний сурвалжийн оройг тайрах / Apicoectomy/

Шүдний холбоосын архаг үрэвсэлийн үед түүнийг сувгийн эмчилгээгээр эмчлэх боломжгүй үед шүдний сурвалжийн оройг тайрах эмчилгээг хийнэ . Энэ нь шүдний сурвалжийг рентген шинжилгээгээр шалгаж үзээд их хэмжээний үрэвсэлтэй үед таны шүдийг аврах зорилгоор хийгддэг.

Энэхүү ажилбарыг гүйцэтгэхдээ үрэвсэлтэй сурвалжийн орой орчимын буйлан дээр зүслэг хийж нээгээд орой хэсгээс бага зэрэг тайрж аваад зориулалтын материалаар ломбодоод буцааж хаагаад салстад оёдол тавьдаг. Шарх эдгэртэл хэсэг хугацаанд тэр хэсэгт ялимгүй өвдөх зэргээр таагүй байдал үүсэх бөгөөд антибиоток болон бусад эмчилгээ тодорхой хугацаанд хэрэглэх тул аажимдаа энэ байдал намжина.