Урьдчилан сэргийлэх

Шүдний цоорлоос хамгаалах түрхлэг буюу СИЛАНТ гэж юу вэ?

Dental Sealants гэдэг нь шүдний цоорлоос сэргийлэх зорилгоор байнгын бага араа болон араа шүдний зажлах гадаргууд тавьдаг хуванцар хамгаалалт юм.

  • Дөнгөж шүдлэсэн араа шүдний ховил хонхор илүү гүнзгий байдаг учир дутуу угаагдаж цэвэрлэгдсэнээс цооролд илүү өртөмтгий байдаг. Энэхүү ховил хонхорыг цоорохоос өмнө Силант буюу ховил битүүлэх түрхлэгээр хааснаар цооролд өртөх эрсдэлийг бууруулж өгдөг.
  • Хүүхэд 5-6 нас хүрмэгц байнгын шүд ургаж эхэлдэг. Сүүн араа шүднүүдийн ар талд байнгын 1-р их араа шүд шүдлэх ба энэ шүдийг шүдлэнгүүт Силант тавиулах шаардлагатай. Үүний дараа бусад байнгын араа шүд шүдлэх бүрт ховил битүүлэх түрхлэг тавиулах нь шүдний өвчлөлөөс хамгаалах болно.

Шүдний чулуу түүх, цэвэрлэгээ өнгөлгөө

Шүдний гадаргууд наалдсан өнгөр удаан хугацаанд хуримтлагдаж зузаарснаар шүдний чулууг үүсгэдэг. Чулуу нь бактерын агууламж өндөртэй учир аман дотор нянгын гаралтай үрэвслүүдийн  үүсэх шалтгаан болдог.

Шүдний чулуу үүсэх шалтгаан:

  • Шүдээ цэвэрлэдэггүй эсвэл буруу цэвэрлэж угаадаг
  • Өөрт тохирсон оо сойз сонгож чаддаггүй
  • Тамхи татдаг
  • Кофе их уудаг
  • Шүдний эгнээний байдал буруу байх зэрэг гэх мэт олон зүйлсээс болно.

Шүдний чулуутай болсоноо яаж мэдэх вэ?

  • Амнаас эвгүй үнэр гарах
  • Шүд угаахад цус гарах
  • Буйл шамарч хөдөлгөөнд орох

Иймд та 6 сар тутамд шүдний эмчийн үзлэгт орж  өнгөр чулууг цэвэрлүүлж занших нь амнаас үнэр гарах, шүд хөдөлгөөнд орох зэрэг хүндрэлүүд үүсэхээс сэргийлж чадна.

Үзлэг оношлогоо

Бид эрхэм үйлчлүүлэгчид та бүхний шүд, эрүү нүүр, амны хөндийн эрүүл мэндтэй холбоотой  бүхий л асуудлуудыг цогцоор нь оношлон эмчилж байна. Анхны үзлэгээр амны хөндийн байдлыг ORAL камер ашиглан танд харуулж танилцуулна. Мөн үйлчлүүлэгчидэд өвчлөлийн шалтгаан эмчлэх арга зэргийг энгийн байдлаар тайлбарлан ойлгуулж, дараагийн эмчилгээний төлөвлөгөөг боловсруулдаг.

Үйлчлүүлэгчидэдтэй харилцан ярилцаж зөвшөөрөл авсны үндсэн дээр эмчилгээ үйлчилгээг хийнэ. Эмчилгээ эхлэхийн өмнө рентген зураг авч нүдэнд үл харагдах ясны үрэвсэл, шүдний оройн үрэвсэл, завсар хоорондын цоорол гэх мэт олон зүйлсийг харж илүү нарийн оношлогоог хийдэг.

Мөн манай эмнэлэг нь ариутгал, халдваргүйжүүлэлтийг олон улсын стандартын дагуу бүх шатлал дамжлагаар хамгийн сүүлийн үеийн бодис болон тоног төхөөрөмж ашиглан хийж гүйцэтгэдэг болохоор та халдвар дамжих эрсдлээс өөрийгөө хамгаалж байна гэж ойлгож болно.

Бид үйлчүүлэгчийн ая тухыг хангасан цэвэр, тохитой орчинд үйлчилгээ үзүүлэн үзүүлж буй үйлчилгээндээ баталгаа өгдөг билээ. Тиймээс та манайхыг зорин ирж үйлчлүүлсэнээр сэтгэл хангалуун байх болно гэдэгт бид итгэлтэй байна.