Хүүхдийн шүдний эмчилгээ

Фторт түрхлэг – цагаан түрхлэг

Манай эмнэлэгт хэрэглэгддэг фторт түрхлэг нь АНУ-ын Ультрадент компанийн бүтээгдэхүүн бөгөөд нэг удаагийн савлагаатай учраас эрүүл ахуйн хувьд аюулгүй чанарын баталгаатай болно.

Энэ түрхлэгийг шүдний гадаргууд түрхсэнээр шүд өөрт хэрэгтэй хэмжээний фторыг шингээн авч илүүдэл түрхлэг нь ховхрон унадаг. Ингэсэнээр шүдний бүтэц 6 сар хүртэлх сар хамгаалахуйц хүчтэй болдог.

Түрхлэг түрхүүлсэнээр санаа амран шүдээ арчлахаа зогсоох биш харин фтороор баялаг шүдний оог хэрэглэн тогтмол угааж байх нь түрхлэгийн үйлчлэх хугацааг уртасгана.

Мөн чихэрлэг таатай амттай учраас хүүхдүүд дуртай түрхүүлэх боломжтой төдийгүй том хүмүүс хүртэл түрхүүлж шүдэнд дутагдсан фтор, эрдэсээ нөхөж авах боломжтой.

Шүдний цоорлоос хамгаалах түрхлэг буюу СИЛАНТ гэж юу вэ?

Dental Sealants гэдэг нь шүдний цоорлоос сэргийлэх зорилгоор байнгын бага араа болон араа шүдний зажлах гадаргууд тавьдаг хуванцар хамгаалалт юм.

  • Дөнгөж шүдлэсэн араа шүдний ховил хонхор илүү гүнзгий байдаг учир дутуу угаагдаж цэвэрлэгдсэнээс цооролд илүү өртөмтгий байдаг. Энэхүү ховил хонхорыг цоорохоос өмнө Силант буюу ховил битүүлэх түрхлэгээр хааснаар цооролд өртөх эрсдэлийг бууруулж өгдөг.
  • Хүүхэд 5-6 нас хүрмэгц байнгын шүд ургаж эхэлдэг. Сүүн араа шүднүүдийн ар талд байнгын 1-р их араа шүд шүдлэх ба энэ шүдийг шүдлэнгүүт Силант тавиулах шаардлагатай. Үүний дараа бусад байнгын араа шүд шүдлэх бүрт ховил битүүлэх түрхлэг тавиулах нь шүдний өвчлөлөөс хамгаалах болно.

Сүүн шүд

Хүүхдийг 6-9 сартай байхад нь анхны сүүн шүд ургаж эхэлдэг бөгөөд 2 нас хагастайд нь ургаж дуусдаг. Энэ үед дээрээ 10 (4 үүдэн шүд, 2 соёо, 4 араа шүд ), доороо 10 (4 үүдэн шүд, 2 соёо, 4 араа шүд )-н шүд, нийт 20 шүдтэй болсон байна.

Хүүхдийг 5-7 настайд нь эхний байнгын шүд (ясан шүд) ургаж эхлэх ба цаашид 13 нас хүртэл нь солигдож эхэлнэ. Энэ үед нь онцгой анхаарах хэрэгтэй. Учир нь хүмүүс сүүн шүд унаж байж л ясан шүд гардаг гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг бөгөөд 5-7 настай үед  хамгийн хойд талд нь насан туршид байх хамгийн чухал шүд болох Их Араа шүд ургасан байдаг. Энэ шүдийг солигдох шүд хэмээн тоомжиргүй хандаснаас (энэ үед хүүхдийн шүд 21-24 болсон байна) эрт цоорч, улмаар авагдах хүртэлээ хүндэрсэн байдал манайд элбэг тохиолдож байна.
Харин шүд солигдох үеээс нь эхлэн хүүхдийг фтортой оогоор угаалгаж эхлэх бөгөөд энэ үеээс эхлэн нэмэлтээр эрдэсжүүлэх эм, бэлдмэлүүдийг тогтмол өгч байх хэрэгтэй юм.

Зарим эцэг эхчүүд сүүн шүдийг “солигддог шүд” учраас арчлах шаардлагагүй гэж үздэг.
Гэтэл сүүн шүд нь байнгийн шүднээс ч илүүтэйгээр арчилгаа шаарддаг. Учир нь: – Сүүн шүд эрдэсжилт бага, паалан нимгэхэн байдаг тул цоорохдоо (хорхойтохдоо) амархан байдаг.

  • Хорхойтсон сүүн шүд маш хүчтэй өвддөг.
  • Хорхойтсон сүүн шүд нь байнгын шүднийхээ ургалтыг гэмтээж болно.
  • Хорхойтсон сүүн шүдийг авахад араанууд урагшаа түрж, байнгын шүд ургах зайгүй болдог тул байнгын шүд буруу гажиг байрлалтай, давхар ургах зэргээр гагжиг үүсгэх нөхцөл болдог.
  • Хорхойтсон сүүн шүдэнд их хэмжээний нян агуулагдах бөгөөд шинээр ургах ясан шүд болон ойролцоо шүднүүддээ халдвар дамжуулж цооруулдаг.

Цоорол зогсоох Хар түрхлэг буюу Saforide гэж юу вэ?

  • Сүүн шүдний цоорол эхэлж байгаа эхэн үед хэрэглэдэг хүүхдийн шүдийг өрөмдөж өвтгөхгүйгээр цоорлыг зогсоох үйлчилгээтэй түрхлэг.
  • Цоорсон шүдэнд үүссэн цоорлын хөндийг битүүлдэггүй учир шүдээ сайн угааж арчлаагүй тохиолдолд хөндийд дахин цоорол үүсдэг. Хэрэв шүдээ сайтар угааж арчилвал цоорол тэр хэмжээндээ зогсдог.
  • Шүд цооролтой хэсгээрээ харалж гоо сайхны зовиуртай ч таны хүүхэд шүдээ ломбодуулах боломжгүй нас бага үед эхний шатанд энэхүү хар түрхлэгийг түрхэж цоорол зогсоох арга хэмжээг авч дараа нь хүүхэд үзүүлж чадах насанд хүрэхээр ломбоор солиулж болно.