Шүдний гажиг засал

Авагддаг болон авагддаггүй аппарат

Шүдний гажиг заслын эмчилгээ гэдэг нь авагддаг болон авагддаггүй зэмсэгүүдийн тусламжтайгаар шүдний эгнээ, зуултын зөв харьцааг үүсгэдэг урт хугацааны эмчилгээ юм.Гажиг заслын эмчилгээ нь дан ганц гоо сайхны эмчилгээ биш бөгөөд зуултыг зөв болгосноор зажлах үйл сэргэдэг.

Шүд эрүүний гажиг заслын эмчилгээ хийлгэснээр ямар үр дүнд хүрэх вэ?

  • Амны хөндийн эрүүл ахуй сайжирна
  • Нүүрний гадаад төрх сайхан болно.
  • Өөрийгөө үнэлэх үнэлэмж сайжирна.

Гажиг заслын аппаратын төрөл: Гажиг заслын аппарат нь дотроо авагддаг болон авагддаггүй гэсэн 2төрөл байдаг.

Авагддаггүй аппарат: Металл: Шаазан: Шүдний өнгөтэй адил өнгөтэй учир гоо сайхны хувьд илүү тохиромжтой.

Авагддаг аппарат: Гажиг заслын эмчилгээг хэдий чинээ эрт эхлэх тусам тэр чинээ үр дүн өндөр байдаг.

Гажиг заслын аппаратыг  хэдэн наснаас зүүх боломжтой вэ?

  • Авагддаг аппаратыг 6-12 насанд
  • Авагддаггүй аппаратыг байнгын шүд бүрэн шүдлэсэн буюу 12-оос дээш насныханд илүү тохиромжтой байдаг.

Хэрэв таны шүд бөөгнөрсөн, буруу  байрласан, далий муруй бол гажиг заслын эмчид үзүүлэн амны хөндийн үзлэг, оношлогоо, зөвөлгөө авах хэрэгтэй. Рентген зураг болон таниас авсан хэвний тусламжтай бид оношлогоо хийн гажиг заслын эмчилгээ шаардлагатай эсэхийг шийдвэрлэнэ.

Шүдний гажигаас шалтгаалан зүүх хугацаа харилцан адилгүй байдаг.

Авагддаг аппарат Invisalign

Орчин үеийн гажиг заслын шинэ эмчилгээний арга, Энэ нь тунгалаг өнгөтэй, аппарат зүүгээгүй юм шиг харагддаг бөгөөд гоо сайхны хувьд илүү зохимжтой.

Юм идэх болон шүдээ угаах үедээ авах ба бусад үед өдөрт багадаа 22 цаг зүүх шаардлагатай. Амны хөндийн эрүүл ахуйг сахих бүрэн боломжтой.