Шүдний гоо заслын эмчилгээ

Hollywood smile

Hollywood smile гэдэг нь хувь хүнд өөрт нь хамгийн зохисон хувилбарааар тэгш сайхан, өнгөлөг цагаан шүдтэй инээмсэглэлийг бий болгох зорилго бүхий нүүр ам судлаач эмч, ажилтны хамтын үйл ажиллагааны үндсэн дээр хийгдэх эмчилгээ юм.

Бүрээсийг ямар тохиолдолд хийдэг вэ?

  • Түр ломботой шүдийг хамгаалах
  • Сувгийн эмчилгээ хийлгэсэн шүдийг хугарахаас сэргийлэх
  • Шүдний цөгц хугарсан үед шүдний гоо сайхан болон үйл ажиллагааг сэргээх
  • Гүүрэлсэн шүдний тулгуур болгох зорилгоор
  • Гоо сайхны заалтаар /шүдний өнгө хэлбэр өөрчлөх/ гэх мэт.

Оффис шүд цайруулалт

Энэ нь эмнэлгийн орчинд мэргэжлийн эмчийн удирдлага дор хийгдэх хамгийн аюулгүй шүд цайруулах арга юм.  Шүдний давхаргуудад химийн аргаар хүрч үйлчилсэнээр бусад төрлийн цайруулалтаас үр дүн сайтай байдаг. Манай эмнэлэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн АНУ-ын Ultradent брэндийн цайруулах бүтээгдэхүүнийг ашиглаж байна.

Давуу тал

  • Эмчилгээнээс өмнө шүдний бүрэн цэвэрлэгээ өнгөлгөө хийгдэнэ
  • 2-3 удаа түрхэж цайруулах явцдаа харьцуулан харах боломжтой
  • Үр дүнг шууд харах боломжтой
  • Гэрлээр халаахгүй
  • Өтгөн гель хэлбэртэй тул ам руу урсахаас сэргийлнэ
  • Найрлагандаа фтор болон калийн нитрат агуулсан тул эргэн эрдэсжүүлж өгнө
  • Найрлагандаа глутен агуулаагүй /Gluten-free/

Шүд хоорондын зай нөхөх

Шүдний зай нь төрөлхийн ба шүд авсны дараа шүд хөдөлгөөнд орж үүсдэг. Энэ үед гажиг засал, шүдний нүүрэвч болон бүрээсээр мөн адилхан өнгөтэй хуванцар ломбоор сэргээх боломжтой.

 Хуванцар ломбоор сэргээх ашигтай тал нь:

  • хурдан хямд
  • шүднээс авалгүй
  • амжилтгүй болсон тохиолдолд дахин хийх боломжтой
  • үйлчлүүлэгч өөр эмчтэй ярилцах хянах боломжтой гэх мэт давуу талтай.

Эмчилгээний ажилбар нь: Шүдний өнгөтэй адилхан материалаар, зөв антомын хэлбэртэй гараар зориулалтын багаж ашиглан зай завсаргүй ломбодож материалыг байршуулна.

Лазераар буйл тайрах эмчилгээ

Энэхүү эмчилгээ нь инээмсэглэх үед үүдэн буйл харагддаг, олон шүдний буйл тэгш бус үед буйлны эдээс тодорхой хэмжээгээр лазерийн туяаны тусламжтай авч тухайн хүнд тохирсон тэгш хэмтэй буйл, шүдний уртыг бий болгох зорилготой гоо сайхны эмчилгээ юм.  Манай эмнэлэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн АНУ-ын Ultradent брэндийн хамгийн сүүлийн үеийн Gemini Diode Laser- ийг ашиглаж байна.

Давуу тал:

  • Эмчилгээний үргэлжлэх хугацаа богино
  • 1 удаагийн хошуугаар хийгддэг
  • Өвдөлтгүй
  • Цус гарахгүй
  • Оёдол тавих шаардлагагүй
  • Түргэн хугацаанд эдгэрдэг
  • Үр дүнг шууд харах боломжтой
  • Эдгэрсний дараа давтан хийх боломжтой