Шүдний согог засал

Авагддаг шүдэлбэр

Авагддаг шүдэлбэрийг дотор нь

  1. Цутгамал метал тагнайтай
  2. Хуванцар тагнайтай гэж 2 ангилна

Тухайн эгнээний согогоос хамааран эмч аль төрөл нь тохиромжтойг сонгоно. Авагддаг шүдэлбэрийн хувьд хүний аманд удаан хугацаанд байж хоол хүнс идэх явцад байнга илэгдэж байдаг учир маш сайн чанарын хүний биед хоргүй материалаар хийгдэх нь хамгийн чухал зүйл юм.

Тагнайтай шүдийг дээд тал нь гурван жил л зүүх боломжтой. Яагаад гэвэл хиймэл шүдний хуванцар удахаараа хүний нүдэнд харагдахгүй маш жижигхэн микро нүхүүд үүсчихсэн байдаг. Энэ жижигхэн нүхнүүд дээр нян бактери үүсэж үржих боломж бүрддэг бөгөөд энэ нь тухайн хүний ходоод гэдсэнд маш муу юм. Тиймээс та хиймэл шүдээ гурван жил  зүүгээд заавал дахин хийлгэнэ үү.

Шүдний бүрээс болон гүүрэлсэн шүдэлбэр

Шүдний бүрээс хийх заалт:

  • Түм хэмжээний ломботой шүдэнд
  • Гоо сайхны заалтаар
  • Гэмтэл авч хугарсан шүдэнд бага араа болон араа шүдэнд сувгийн эмчилгээний дараа

Бүрээсний материал нь олон төрөл байдаг zirconia, emax, шаазан,метал шаазан, дан метал, алт гэх мэт материал бүр өөрийн гэсэн давуу болон дутагдалтай талтай иймээс эмч үйлчлүүлэгчид тухайн шүдэнд ямар материал тохиромжтойг сонгож болдог.

Гүүрэлсэн шүдэлбэрийн хувьд

Имплант хийх боломжгүй бага зайтай тохиолдолд нэг араа шүдэнд тулгуурлаж хийдэг авагддаггүй гүүрэлсэн шүдэлбэр юм. Тухайн шүдгүй хэсгийн зэргэлдээх налсан араа шүдний чиглэлийг засаж, хазалтанд оруулах давуу талтай. Аль ч талаас шүдний утас оруулан цэвэрлэгддэг нь энгийн гүүрэлсэн шүдэлбэрээс ялгаатай.

Гүүрэлсэн шүд хийлгэсний давуу тал:

  • Гоо сайхан бүрэн сэргээнэ
  • Хоол зажлах, идэх, бутлах,ярих зэрэг үйл ажиллагааг сэргээнэ.
  • Бат бөх
  • Хугацаа бага зарцуулна.
  • Авхуулсан байхгүй шүдийг авагддаггүй шүдээр сэргээнэ.
  • Том ломботой, сувгийн эмчилгээ хийгдсэн шүднүүдийг хамгаалах боломжтой.