Шүдний эмчилгээ

Шүдний ломбо

Шүд цоорох өвчний эмчилгээний гол материал нь ломбо юм. Ломбо нь шүдний цөгцийг сэргээх болон гоо сайхныг сэргээх үүрэгтэй. Орчин үед гэрлээр хатуурдаг ломбыг өргөн хэрэглэж байгаа бөгөөд ломбоны найрлага илүү хатуу, зажлалтын даралт сайн даадаг, шүдний өнгөтэй ижил, өнгөлгөө сайн авдаг, тогтоц сайн болж өдрөөс өдөрт шинэчлэгдэж байна.

Шүдний хуванцар материал болон бондын систем /шүд ломбо хоёрын наадаг цавуу/ хоёр маш хурдтай хөгжиж шүдний ломбо 10 жил хүртэл болох боломжтой болсон.

Манай эмнэлэгийн хувьд ломбоны материалаа дэлхийн брэнд IVOCLAR VIVADENT /www.ivoclarvivadent.com / мөн бондын системдээ CLEARFIL /www.kuraraydental.com/ хэрэглэж байна.

Сайн ломбоны нууц нь сайн материалаар ,сайн бондын системээр  шүдний цоорлыг бүрэн цэвэрлэсний дараа ,зөв техник зориулалтын багажаар ломбоны материалыг зай завсаргүй шүдэнд байрлуулах юм.

Сувгийн эмчилгээ

Шүд яагаад сувгийн эмчилгээ хийх шаардлагатай болдог вэ?

Шүдний цоорлын үе шат хүндэрч шүдний зөөлц халдвар авснаар хүн хүчтэй өвдөлт өгдөг. Энэ үед хийгдэх эмчилгээ сувгийн эмчилгээ бөгөөд сувгийн эмчилгээг хийснээр шүдний мэдрэл судас авагддаг. Үүнээс болж шүдний бат бөх чанар алдагдаж өнгө хувирдаг. Бага араа болон араа шүдэнд сувгийн эмчилгээний дараа том defect үүсдэг учир шүдний бүрээсийг хийх шаардлагатай болдог.

Сувгийн эмчилгээ нь цустай харьцдаг ажилбар учираас ариутгал халдваргүйтгэл маш сайн нөхцөлд хийх хэрэгтэй. Манай эмнэлэгийн хувьд сувгийн эмчилгээнд ирэлт бүрд шинэ сувгийн багаж үйлчлүүлэгчиддээ харуулж задлан эмчилгээгээ эхэлж байна. Сувгийн эмчилгээний гол зорилго нь сувагт байгаа зөөлц болон мэдрэлийг бүрэн авч сувгийг гүйцэт сайн нягтралтайгаар ломбодох юм.

Сувгийн эмчилгээ хийлгэх шаардлагатй эсэхийг хэрхэн мэдэх вэ?

  • Шүд урд нь өвдөж байсан. Хэсэг хугацааны давтамжтай өвддөг. Одоо өвлөж байгаа
  • Буйл орчим хавдсан, дарахад эмзэглэлтэй
  • Шүд оройн цагаар өвдөж байгаа бол таны шүдний сувгийг эмчлэх шаардлагатай байж магадгүй гэж ойлгож болно.

Гэхдээ эцсийн шийдвэрийг эмч үзлэгээр л тогтоож гаргана гэдгийг санаарай.