+976 7777 2266     Хан-Уул дүүрэг 15-р хороо Наадам центр 2 давхарт Г-201

Шүдний чулуу гэж юу вэ?

Шүдний чулуу үүсэхэд дараахи нөхцөлүүд нөлөөлнө:

  • Шүдний угаалт буруу байх
  • Шүд цэвэрлэх туслах хэрэглэгдэхүүнийг хэрэглэхгүй байх (шүдний утас, завсарын сойз)
  • Өөрт тохирсон шүдний сойз сонгож хэрэглэж чаддаггүй
  • Зөвхөн зөөлөн хоол идэх мөн өтгөн байхуу цай, кофе тогтмол хэрэглэх
  • Зөвхөн нэг талаараа зажилдаг
  • Тамхи татдаг
  • Шүдний эгнээний байрлал буруу байх зэрэг шүдний чулуу үүсэхэд нөлөөлдөг.

Шүдний чулуу нь буйлыг цочроож, шүдний эргэн тойрны бүх эдийг гэмтээдэг аюултай. Энэ өвчний анхны шинж тэмдэг нь буйлнаас цус гарах, амнаас эвгүй үнэр гарах юм. Хэрэв цаг тухайд нь эмчлүүлэхгүй удвал шүдний тулгуур эдийн үрэвсэл даамжирч архагшин орчны буйл салст хөөж хавагнан үрэвслийн шингэн хуралдах, цусны судас өргөсч цус шүүрэмтгий болж угаахад төвөгтэй болно. Улмаар чулууны ургалт даамжиран буйланд эмгэг хүүдийг үүсгэн түүгээр доош дамжин шүд орчмын түүшин ясыг гэмтээж, тэжээлийн дутагдалд оруулснаар яс намсан шимэгдэж шүд суларч, ганхаж, цаашид эмчилгээ хийхэд үр дүнгүй болгоно.

Шүдний чулууг хагас жил, эсвэл жилдээ нэг удаа авахуулж байх ёстой байдаг. Чулууг 2-3 үе шаттайгаар авна, үүнд:

  1. Шүдний өнгөр ба чулууг багаж ашиглан гараар эсвэл чанд авианы тусламжтайгаар авах.
  2. Шүдний гадаргыг тусгай өнгөлгөөний паст ашиглан өнгөлөх.
  3. Цэвэрлэгээ, өнгөлгөөний дараа шүд сийгэж мэдрэгшсэн бол эрдэсжүүлэлэх эмчилгээг хавсрана.

Шаардлагатай үед шүдний чулууг мэдээ алдуулалттайгаар авдаг. Цаашид амны хөндийн эрүүл ахуйг сайн сахиж шүд угаалтыг зөв техникийн дагуу угааж хэвшин, жилдээ 1-2 удаа эмчид үзүүлэн шалгуулж байвал шүд чулуужих өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

Share This

Copy Link to Clipboard

Copy