+976 7777 2266     Хан-Уул дүүрэг 15-р хороо Наадам центр 2 давхарт Г-201

Aмны эвгүй үнэр

Амнаас эвгүй үнэр гарах нь юуны түрүүнд амны хөндийн эрүүл ахуйтай холбоотой. Мөн дотор эрхтний үрэвсэл, өвчлөлөөс ч үүдэх талтай. Хоол идсэнийхээ дараа шүдээ угааж, зориулалтын шингэн, сод, давстай усаар зайлахгүй бол хоолны үлдэгдэл хуримтлагдаж шүд өнгөртэй болно. Шүдний өнгөрийг дутуу цэвэрлээд байвал аажимдаа хатуурч муухай үнэртэй чулуу болж тогтоно. Чулуу буйлыг үрэвсүүлж, буйлнаас цус шүүрч үнэр улам ихэснэ. Мөн шүдээ угаахдаа хэлээ угааж хэвшээгүй бол хэлэнд дээр өнгөр хуримтлагдаж, нян үржээд амны хөндий эвгүй үнэртэй болдог. Мөн хүүхдүүдийн дунд ч ховор бус тохиолдох боловч учир шалтгааныг олж эмчилэхэд  маш  амархан хэвийн болдог.  Иймээс мэргэжлийн эмчид хандаж заавар зөвлөгөө авах хэрэгтэй.

Aмны эвгүй үнэрийн шалтгаан

  • Шүдний өвчин: цоорол, буйлны үрэвсэл, шүдний завсар хавчуулагдсан хоол хүнсний зүйлс
  • Халдварын голомт: хамар залгиурын, гүйлсэн булчирхайн, хамрын дайвар хөндийн үрэвсэлүүд
  • Хуурайшсан ам: Шалтгаан нь биеийн шингэн дутагдсан эсвэл амаар хэт их амьсгалсаны улмаас
  • Хоол хүнс: Хурц үнэр  ялгаруулдаг  хоол хүнс
  • Биеийн эрүүл мэндийн асуудал, өвчин: Тухайлбал хоолны шингэц муудах, ходоод ба элэгний өвчин эмгэг

Хэрхэн эмчлэх вэ?

Өдөр бүр тогтмол цагт шүдээ угааж хэвших, шүдний орсон хоол хүнсний үлдэгдэлийг завсарын утсаар цэвэрлэх нь амны хөндийд тогтсон элдэв эвгүй үнэрийг арилгах хялбар бөгөөд үр дүнтэй аргачлал юм. Хүүхдийн шүдийг угаахдаа хүүхдэд зориулсан жижиг, зөөлөн үстэй сойз ашиглах   хэлийг хамтад нь угаах нь амны эвгүй үнэртэй тэмцэх чухал аргачилал болно. Учир нь хүүхдийн хэлэн дээр төрөл бүрийн нян бактери  хуримтлагдаж байдаг. Өдөр тутамд хангалттай хэмжээний ус уулгаж шингэн нөхөж байх нь биеийн шингэн дутасгдсаны улмаас ам хуурайших, шөнө амаа ангайж унтах эрсдлийг бууруулна. Хэрэв эдгээр энгийн аргуудыг хэрэглээд ч амны эвгүй үнэр арилахгүй бол хүүхдээ шүдний эмчид дагуулан очиж амны хөндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж шүд ба буйлны өвчин байгаа эсэхийг шалгуулах хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэлт

Орой унтахын  өмнө шүдээ маш сайн угаадаг дадал  хэвшлийг хүүхдэдээ суулгаж өгөх нь амны эвгүй үнэр дахихаас найдвартай сэргийлэлт болно. Эцэг эхчүүд хүүхдээ 7 ба 8 нас хүртэл шүдээ угаахад нь хяналт тавьж туслаж байхыг зөвлөдөг. Хүүхдийн шүдийг өдөрт хамгийн багадаа хоёр удаа, өглөөний цайны дараа ба үдэш унтахын өмнө угааж өгч байх хэрэгтэй. Шүдний завсарыг завсрын утсаар цэвэрлэх ажилбарыг унтахын өмнө шүдээ угаахаасаа өмнө өдөрт ганц удаа хийхэд хангалттай. Мөн хүүхдээ 6 сар тутам  шүдний эмчид дагуулан очиж амны хөндийн эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийлгэж байх нь чухал.

Share This

Copy Link to Clipboard

Copy